Мэдрэл, тархины эд, булчин, элэг, бөөр, яс, шүд үүсэх зэрэг үйл ажиллагаанд оролцоно. Фосфор нь биеийн өсөлт бойжилтыг түргэсгэнэ. Өөх тос, уургийн солилцоог зохицуулж бие организмыг сайжруулна. Зүрхний булчин, төв мэдрэлийн системд чухал нөлөөтэйгөөс гадна уургийн нийлэгжилт, дархлааг зохицуулна.Фосфор дутагдахад яс шархирч өвдөх, бие сулрах, амьсгал доголдох, цочимтгой болох, анхаарал муудах зэрэг шинж илэрдэг.

 

       Биед агуулагдах хэмжээгээрээ магни нь кальци, фосфорын дараа ордог. Эсийн доторх орчны гол бүтээгдэхүүн нь болдог. Магни нь завсрын солилцоонд оролцож олон ферментийг идэвхжүүлэхэд нөлөөлнө. Тархины үйл ажиллагаа болон цусан дахь сахрын хэмжээг тохируулахаас гадна цусны даралтыг бууруулна. Зүрх, судасны хэвийн байдлыг хянаж, зүрхний өвчнөөс сэргийлнэ.  
Магни дутагдахад бие чичрэх, цусан дахь сахрын хэмжээ хэт багасна, сэтгэл санаа тогтворгүй болох булчин сульдах, зүрхний хэм алдагдах зэрэг шинж илэрдэг.

Бид харин цахиурын тухай юу мэдэх вэ? Цахиур чулуугаар гал асаадаг байсан гэдгээр л хязгаарлагддаг бололтой. Бүх гал асаагчид цахиур байдаг, бүх хагас дамжуулагчид цахиур байдаг, нарны энергийг цахилгаан болгоход цахиур оролцдог гээд маш өргөн хүрээнд хэрэглэдэг юм байна. Мөн манай Монгол орны ихэнх тархи мэдрэлийн рашаанууд ЦАХИУР хэмээх эрдэс бодистой.

Цахиур нь биеийн олон үйл ажиллагаанд шаардлагатай байдаг. Биеийн эд дэх коллагены уян хатан чанарыг бэхжүүлж, артерийн судасны цусны урсгалыг бөглөрөхөөс сэргийлдэг тул хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Цахиур нь мөн ясыг бэхжүүлэх чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд магни , витамин К2 зэрэг гол шим тэжээлийг боловсруулахад тусалдаг ба зүрх судасны системийг хүчтэй байлгахад чухал үүрэгтэй. Цахиур нь мөн антиоксидант юм. Тиймээс энэ нь цусны хоргүйжүүлэгч байж болно.
Хамгийн чухал нь цахиур нь бие дэх хөнгөн цагааны хэмжээг эрс бууруулдаг болохыг тогтоожээ Энэ нь молекулуудтай холбогдож, тархины эсүүдээс ялгарч, эцэст нь шээс болон бусад аргаар биеэс гадагшлуулдаг.

11-318117

iltmongolia@gmail.com