"Амин Эх Булаг" ХХК-ийн товч танилцуулга

    Эрхэм зорилго: Трансфер факторын төрлийн бүтээгдэхүүнийг олонд таниулах, түгээх, 4Life Research         компанийн дистрибьюторийн эрх ашгийг хамгаалахад оршино.

     Манай компани нь АНУ-ын 4Life Research компанийн албан ёсны дистрибьютороор 2009 оноос одоог хүртэл 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. 4Life компаний үйлдвэрлэж байгаа үнээний сүүний уураг, өндөгний шараас гарган авсан хүний биеийн дархлааг тэнцвэржүүлэн сайжруулагч биологийн идэвхт трансфер фактор бүтээгдэхүүнийг Монгол улсын хууль, журмын дагуу импортлон, иргэд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг ханган ажиллаж байна.

    Манай компани 40м2 оффисийн байр түрээслэж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2014 оноос 350м2 өөрийн байртай болж үйл ажиллагаагаа өрөгжүүлэн амжилттай ажиллаж байна. Одоогийн байдлаар манай компани  4life компаний биологийн идэвхт  бүтээгдэхүүнийг импортлох тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн бүрийг шинжилгээнд хамруулан улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ  авсны үндсэн дээр 15 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортолж байна. Бид трансфер фактор бүтээгдэхүүнийг 2010-2014 онуудад ОХУ-аар дамжуулан импортлодог байх үед бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байлаа.  АНУ–аас шууд импортлож, ард олныхоо хэрэгцээг шуурхай хангах, үнийг бууруулхын төлөө олон жил уйгагүй хичээл зүтгэл гарган ажилласны үр дүнд 2014 оны 11-р сард АНУ-ын 4Life Research компанийн зүгээс шууд импортлох эрхийг манай компанид олгосон юм.  Ингэснээр трансфер фактор бүтээгдэхүүнийг шат дамжлагагүйгээр АНУ-аас шууд импортолж, хугацаа хэмнэх, үнийг тодорхой хэмжээгээр бууруулах боломж бүрдсэн юм.     

Өнгөрсөн хугацаанд :       

 - Биологийн идэвхит трансфер фактор бүтээгдэхүүнийг Монгол түмэн эрүүл мэндээ урьдчилан сэргийлж хамгаалах, биеийн дархлаагаа сайжруулах чиглэлээр өргөн хүрээтэй хэрэглэснээр ихээхэн үр дүнтэй байна.

- Дистрибьютор, үйлчлүүлэгчдийн мэдээлэл авч ажиллах орчин нөхцлийг эрс сайжруулан, шинэ байранд орж, сургалтуудыг тогтмолжуулаад  байна. - Бүх төрлийн татварыг цаг хугацаанд нь төлж, улсынхаа сан хөмрөгийг баяжуулахад зохих хувь нэмрээ оруулан ажиллаж  байна.

- Олон хүнийг байнгын болон түр ажлын байраар хангаж, өрхийн орлого нэмэгдэж байна.

-“Сайн үйлсийн аян”-ыг жил бүр зохион байгуулж, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж байна.     

Мөн Дархан-Уул, Орхон,  Замын-Үүд зэрэг аймагт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

 

                                           "Амин Эх Булаг" ХХК


11-318117

iltmongolia@gmail.com