"Амин Эх Булаг" ХХК-ийн товч танилцуулга


     Эрхэм зорилго: Трансфер факторын төрлийн бүтээгдэхүүнийг олонд таниулах, түгээх, 4Life Research компанийн дистрибьюторийн эрх ашгийг хамгаалахад оршино.

     Манай компани нь АНУ-ын 4Life Research компанийн албан ёсны дистрибьютороор ажиллаж, үйл ажиллагаа эхэлснээс хойш 9 жил өнгөрч байна. Тус компаний үйлдвэрлэж байгаа үнээний сүүний уураг, өндөгний шараас гарган авсан хүний биеийн дархлааг тэнцвэржүүлэн сайжруулагч биологийн идэвхт трансфер фактор бүтээгдэхүүнийг Монгол улсын хууль, журмын дагуу импортлон, иргэд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг ханган ажиллаж байна. 
Бид  биологийн идэвхт трансфер фактор бүтээгдэхүүнийг  АНУ–аас шууд импортолж, ард олныхоо хэрэгцээг шуурхай хангаж үйлчлэж байна.

     Манай компани биологийн идэвхт трансфер фактор бүтээгдэхүүнийг импортлох тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад бичиг баримтыг холбогдох хууль тогтоомж, дүрмийн дагуу бүрэн гүйцэд бүрдүүлж, бүх бүтээгдэхүүнээ улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсны үндсэн дээр 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортолж байна. 

     Манай компани дистрибьютор, үйлчлүүлэгчдийн мэдээ мэдээлэл, сургалт үйлчилгээ авах орчин  нөхцөлийг сайжруулах зорилгоор 2014 оны 11 дүгээр сард Twin Tower-1 барилгын 6 давхрын шинэ байрандаа нүүн ороод байна. Манай компани төв байрандаа:
•    Үйлчилгээний танхим,
•    Нэгдсэн сургалтын танхим,
•    Гарааны сургалтын танхим,
•    Трансформ клуб,
•    Компанийн ажилчдын өрөөтэйгөөр хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүлж байна.

     Мөн Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Замын-Үүдэд,  зэрэг аймагт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

 

                                           "Амин Эх Булаг" ХХК

        

 


 

11-318117

iltmongolia@gmail.com