АМЖИЛТЫН АКАДЕМИ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО.

Та бизнест амжилтад хүрэхэд нэгдмэл, хүчтэй баг хамт олноос гадна  сайн сургалтын тогтолцоо, хүчтэй багаж зэвсэг хэрэгтэй.

Шинэ хамтрагчийг 2 сарын хугацаанд, шинэхэн удирдагчийг хагас жилийн дотор, жинхэнэ удирдагчийг нэг жилийн доторболовсруулах онцгой боловсролын тогтолцоо юм. 5 жил дээд сургуульд заагаагүй зүйлийг бид заах болно.

Үүний үр дүнд та хүнтэй харьцах урлаг, хувийн зохион байгуулалтаа сайжруулах, худалдааны урлаг, бусдыг сургах, удирдах, шилдэг илтгэгч болох, чадвартай зохион байгуулагч болох, сошиал ертөнцөд зөв ажиллах зэрэг олон чадвараа нэмэгдүүлэх болно. Гэхдээ энэ бол хүн болгонд заагаад байдаг биш, харин тодорхой нөхцөл хангаж, тест бөглөж, үйлдэл хийж,үр дүнд хүрсэн болон таны орлоготой пропорционал хамааралтай олгогдох бүтэн цогц тогтолцоо юм.

Амжилтын академи бол маш том бизнесийн болон хувь хүний хөгжлийн сургууль юм. Үүний үр дүнд та орлоготой, өөртөө итгэлтэй,чадвартай,бусдаар хүлээн зөвшөөрүүлсэн амжилттай хүн болох болно.

Энэхүү боловсролын тогтолцоо нь цогцоор боловсруулагдаж, таныг амжилтад хүргэх бүх нөхцөлүүдийг заасан болно. Мөн багаж зэвсэг нь видео, аудио, текс, зураг зэрэг форматыг ашиглан ном, гарын авлага, танилцуулга хуудас, CD, DVD, слайд, презентаци, сайт, пост хэлбэрээр гаргаж тавьсан байгаа.

АМЖИЛТЫН АКАДЕМИ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО НЬ 8 ТОГТОЛЦОО БҮХИЙ 3 ТҮВШИНИЙ  50 ГАРУЙ СУРГАЛТААС БҮРДЭНЭ.

 Эдгээр тогтолцоонд

  1. Хүсэл эрмэлзэл ба итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх тогтолцоо
  2. Биечлэн хүн бүртгүүлэх болон амжилттай борлуулалт хийх тогтолцоо
  3. Интернет дахь хүн бүртгүүлэх тогтолцоо
  4. Бизнес хамтрагчийг боловсруулах сургалтын тогтолцоо
  5. Бизнесийн зөв харилцааг  төлөвшүүлэх тогтолцоо
  6. Урамшууллын болон уралдаант шалгаруулалтын тогтолцоо
  7. Арга хэмжээ зохион байгуулах тогтолцоо
  8. Орон нутаг ба олон улсын зах зээл дээр ажиллах тогтолцоо

Амжилтын академи бол танд зориулагдсан хамгийн хүчтэй боловсролын тогтолцоо юм.

3 түвшинд:

  1.  Шинэ хамтрагчийг бэлтгэх 1 дүгээр шат
  2.  Шинэ удирдагчийг бэлтгэх 2 дугаар шат
  3. Жинхэнэ удирдагчийг бэлтгэх 3 дугаар шат

 

Та эхний түвшиний сургалтад бүрэн хамрагдаж чадвар, амжилтын хувьд тодорхой үр дүнд хүрч дараах түвшиний сургалтанд хамрагдах болзлыг хангаснаар илүү өндөр түвшиний сургалтуудад хамрагдах эрх үүснэ.

 ILT баг нь хамгийн шилдэг, 10 гаруй жилийн хугацаанд шалгарсан, практикт нэвтрэгдсэн,  нийтийн сүлжээ буюу интернетийг хүчтэй зэвсгийн нэг болгосон боловсролын тогтолцоог танд санал болгож байна.

“Өсөж дэвшихийн эх нь суралцах байдаг. Хүн хэзээ ч суралцаж дуусдаггүй.

ГИШҮҮДИЙН ЦАХИМ БААЗ 

11-318117

iltmongolia@gmail.com