Үйлчилгээний нөхцөл

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

ILT4LIFE цахим худалдааны сайт нь “Амин эх булаг” ХХК-ний албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

  1. Хэрэглэгч ILT4LIFE цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
  2. Уг цахим худалдааны сайт нь зөвхөн ID дугаартай 4Life компаний гишүүнд үйлчилнэ.
  3. Бэлэн байгаа бүтээгдэхүүнийгг захиалга хийгдсэнээс хойш 24-48 цагийн дотор захиалагчийн заасан хаягт хүргэнэ.
  4. Үйлдвэрээс нийлүүлэх бүтээгдэхүүний тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааны улмаас бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй тухай бүр хэрэглэгчид мэдэгдэнэ.
  5. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Амин эх булаг” ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.

 

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС

 

  1. Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Амин эх булаг” ХХК-ний өмч бөгөөд бүтээгдэхүүн бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
  2. Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “Амин эх булаг” ХХК бүрэн хариуцна.
  3. Хэрэглэгч нь ilt4life.com системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг “Амин эх булаг” ХХК хариуцахгүй болно.
  4. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  5. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  6. Хэрэглэгч худалдан авсан бүтээгдэхүүнийг хүргэлтийн журмын дагуу хүргүүлэх боломжтой.

 

 

 

 

 

ГУРАВ. ЗАХИАЛГА ХИЙХ, ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ ХУГАЦАА

 

Захиалга авах хугацаа:

  1. Хэрэглэгч ILT4LIFE цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно. Захиалгын төлбөр төлсөн нөхцөлөөс хамаарч өөр хугацаанд баталгаажна.
  2. Тухайн өдрийн захиалга 23:59 минутаар тасалбар болж тухайн өдрийн оноо орно. 24 цагаас хойш хийгдсэн захиалгын оноо дараа өдөрт орно. 

 

Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:

 

  1. Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, байршуулах шаардлагатай.
  2. Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.
  3. Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд “Амин эх булаг” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
  4. Хэрэглэгч нь Ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.
  5. QR код ашиглан хийсэн захиалга шууд баталгаажих боломжтой, бусад төлбөрийн хэрэгсэл утсаар холбогдон баталгаажсаны дараа процесс эхлэнэ.

 

Захиалгын бүтээгдэхүүн хүргэгдэх хугацаа:

 

  1. ILT4LIFE цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
  2. Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд, бүртгүүлсэн гар утсанд мэдэгдэл илгээж байна.
  3. Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн байгаа бүтээгдэхүүнийг захиалга хийгдсэнээс хойш 24-48 цагийн дотор Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүнийг системд оруулсан хаягийн дагуу хүргэж өнгө.
  4. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бүтээгдэхүүн хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

 

 

ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

 

  1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн ILT4LIFE худалдааны систем нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.
  2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд Миний профайл хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  3. Захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
  4. ILT4LIFE худалдааны систем нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
  5. ILT4LIFE худалдааны систем нь Хэрэглэгч захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, болих, өөрчлөх боломжийг олгож байгаа.
  6. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
  7. Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүн зөвхөн нотолгоонд суурилсан үйлдвэрийн алдаатай эсвэл хүргэлтийн ажилтаны буруутай үйлдлээс үүдсэн гэмтэл үүссэн тохиолдолд ILT4LIFE худалдааны систем нь тус бүтээгдэхүүнийг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгох болно.
  8. ILT4LIFE худалдааны системийн бүтээгдэхүүн захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бүтээгдэхүүн гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.
  9. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай юм. Хэрэглэгч тус бүтээгдэхүүний талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг ILT4LIFE худалдааны систем хүлээн авах, бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй юм.

 

ТАВ. ХҮРГЭЛТ

 

  1. Хүргэлттэй эсвэл төв оффис дээрээс өөрийн биеэр хүрэлцэн ирж худалдан авалт хийх гэсэн хоёр сонголт байгаа. 
  2. Захиалга хүргэлттэй байх тохиолдолд  ( KGB TEGBE–ээр дамжуулан хийгдэнэ) үнэ 3500₮(Бүсээс хамааран үнэ өөр байх боломжтой) -ийг хэрэглэгч тал төлбөрийг хариуцна. 
  3. Хүргэлтийн үнэ:
  4. Хэрэв Хэрэглэгч өөрийн захиалгыг хүргэлтгүй захиалсан бол захиалгын бүтээгдэхүүн баталгаажсаны дараа өөрийн биеэр оффисоос ирж бүтээгдэхүүнийг баримтын дагуу авна. 
  5. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дуг
  6.   аараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.Хэрэглэгч бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бүтээгдэхүүн хүлээн авна.
  7. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой
  8. Хүргэлтийн ажилтаны сул зогсолтын буюу хүлээлгийн дээд хугацаа 15 минут байх бөгөөд илүү гарсан 30 минут тутам 3,500 төгрөгийг “Хэрэглэгч” тал төлөх ба тухайн хүлээн авагчийн хаягт очсон жолоочийн замын хуудсыг үндэслэнэ.
  9. Хүлээн авагчийн хаяг тодорхой бус, хүлээн авах хаяг эзгүй байсан, утас нь холбогдохгүй болон бусад тодорхой шалтгааны улмаас “Илгээмж”-ийг хүлээлгэн өгөх боломжгүй болсон тохиолдолд дахин нэг удаа хүргэлтийн оролдлогыг тухайн хаяг, мэдээллийн дагуу хийх ба оролдлого хийхээс өмнө “Хэрэглэгч” талд мэдэгдэнэ.
  10. Хоёроос дээш оролдлого болон “Хэрэглэгч”, хүлээн авагчийн заасан өөр хаяг, газарт “Илгээмж”-ийг хүргэн өгөх тохиолдолд шинэ хүргэлт эхэлсэнд тооцон төлбөрийг үндсэн үнээр нэмж авна.

 

ЗУРГАА. БУСАД

 

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв ILT4LIFE худалдааны системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.
  2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бүтээгдэхүүн хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.

7000-3181

11-318117

94013181

info@ilt4life.com