Мэдрэл, тархины эд, булчин, элэг, бөөр, яс, шүд үүсэх зэрэг үйл ажиллагаанд оролцоно. Фосфор нь биеийн өсөлт бойжилтыг түргэсгэнэ. Өөх тос, уургийн солилцоог зохицуулж бие организмыг сайжруулна. Зүрхний булчин, төв мэдрэлийн системд чухал нөлөөтэйгөөс гадна уургийн нийлэгжилт, дархлааг зохицуулна.Фосфор дутагдахад яс шархирч өвдөх, бие сулрах, амьсгал доголдох, цочимтгой болох, анхаарал муудах зэрэг шинж илэрдэг.

Биед агуулагдах хэмжээгээрээ магни нь кальци, фосфорын дараа ордог. Эсийн доторх орчны гол бүтээгдэхүүн нь болдог. Магни нь завсрын солилцоонд оролцож олон ферментийг идэвхжүүлэхэд нөлөөлнө. Тархины үйл ажиллагаа болон цусан дахь сахрын хэмжээг тохируулахаас гадна цусны даралтыг бууруулна. Зүрх, судасны хэвийн байдлыг хянаж, зүрхний өвчнөөс сэргийлнэ.  
Магни дутагдахад бие чичрэх, цусан дахь сахрын хэмжээ хэт багасна, сэтгэл санаа тогтворгүй болох булчин сульдах, зүрхний хэм алдагдах зэрэг шинж илэрдэг.

11-318117

iltmongolia@gmail.com