МЛМ маркетинг гэж юу вэ ? 

        Ертөнц дээр олон ажил байдаг. Элдвийн л юм хийх болдог. Эдэн дотор компьютерын сүлжээ байгуулах, зам харилцааны сүлжээ барих, холбоо мэдээллийн сүлжээ хийх зэрэг нь мэдээж орно. Сүлжээ байгуулах ажил хийх, ажил хийхдээ сүлжээ ашиглах хоёр нь зорилгоосоо болоод өөр өөр үйлдэл. Нэгэнт байгуулсан сүлжээгээр бол нэлээн юм хийж болно. Гэхдээ сүлжээ ашигласныхаа төлөө эзэнд нь төлбөр төлөх ёстой, хэрвээ чиний ашигласан сүлжээг өөр хүн байгуулсан бол шүү дээ! Замын татвар, интернетийн төлбөр гээд л үргэлжилнэ.

Өөрөө сүлжээ байгуулаад бусдад хэрэглүүлж төлбөр авч болно. Харин сүлжээ байгуулах зардал нь ямар зорилгоор ашиглагдах вэ гэдгээс хамаарч харилцан адилгүй тоогоор илэрхийлэгддэг. Зарим "Лүнгийн зам" тэрбумаар яригдах мөнгөөр баригдаж байхад захын нэг интернетийн сүлжээг өргөтгөхөд 13200 төгрөг л төлөхөд болж байх жишээтэй.

Байгуулсан сүлжээнээсээ ашиг олохын тулд борлуулалтын зарчим буюу маркетинг мэдэх хэрэгтэй болно. Ямар нэг юм хийхэд заавал өөр юм мэдэх хэрэгтэй болдог нь үнэхээр урам хугарам хяслан шүү, гээд яалтай билээ. Эхээс төрөхдөө аваад гарсан эрдэм мэдлэг гэж байх биш. Суралцаад л байхаас.

Ашиг тусаа өгч байгаа аливаа зүйлийг үргэлжлүүлэх, өргөжүүлэх нь ач буянтай үйл болдог. Ашигтай сүлжээ улам дэлгэрвэл аз жаргалд төдий дөхнө. Амархан, зүйр үг зохиочхож байгаа юм биш үү.

Сүлжээ байгуулах, түүнээсээ ашиг олох, түүнийгээ улам өргөжүүлэх. Үүнийг л сүлжээний бизнес гэдэг. 

ШУУД БОРЛУУЛАЛТЫН БИЗНЕС

       Энэ ертөнц дээр өв тэгш хөгжсөн хүн бурхдаас өөр байхгүй дээ. Тэгтэл шууд борлуулалтын бизнес эрхлэгч нь өв тэгш хөгжилд зогсолтгүй, хязгааргүй, хичээнгүй тэмүүлж байдаг. Яагаад вэ гэвэл шууд борлуулалтын бизнес амжилттай эрхлэх нь хүнийг дараах урлагт тасралтгүй сургаж байдаг юм. Үүнд:

  • Худалдах урлаг
  • Илтгэх урлаг
  • Харилцах урлаг
  • Суралцах урлаг
  • Зохион байгуулах урлаг
  • Биеэ авч явах урлаг

Эдгээрийг нийтэд нь амьдрах урлаг гэж хэлэлцдэг бөгөөд үүнийг эзэмшсэн аливаа хүн аз жаргалыг илүүтэй мэдэрч байдаг. Аз жаргалыг мэдрэх нь бидний амьдралын утга учир шүү дээ. Бидний амьдран буй энэ цаг үе бол:

  • Мэдээллийн зуун
  • Интернетийн зуун
  • Азийн зуун
  • Хувь хүний хөгжлийн зуун
  • Харилцааны зуун
  • Шууд борлуулалтын зуун
  • Даяаршлын зуун
  • Биотехнологийн зуун билээ. 

XXI зууны эдгээр онцлогийг харгалзан үзэж амьдрал ахуйгаа зохицуулахгүй бол бид эцэг өвгөдийнхөө үеийнх шиг ая зөнгөөрөө амьдрах боломжгүй болж байна. Маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй орчны нөлөөнд дасан зохицох гэдэг улам бүр бэрхшээлтэй болсоор. Цаг агаар, хөгжлийн төв, үнэт зүйлсийн хэмжүүр, бизнесийн хэлбэр бүгд өөрчлөгдсөөр. 

Бизнес хийх, бэлжих арга хэлбэртээ анхаарахгүй бол уламжлалт худалдаанаас олох ашиг нийт оролцогчдод хуримтлал үүсгэх боломж олгохооргүй багасаж байна. Шинэ зуунд шинэлэг хэлбэрийн бизнес илүүтэй амжилттай байх нөхцөл бүрдсэн бөгөөд энэ нь шууд борлуулалтын бизнес билээ. Бизнестэй байснаар бид бэлжих боломжтой болох ба бэлтэй байх нь эрх чөлөөг эдлэхийн нэг нөхцөл байдаг. Эрх чөлөө хэдэн янз байдаг:

  • Санхүүгийн эрх чөлөө
  • Оюун санааны эрх чөлөө
  • Цаг хугацааны эрх чөлөө
  • Орон зайн эрх чөлөө

        Аль нэг эрх чөлөө нь дутагдаж байвал тэр хүнийг аз жаргалтай гэж хэлэх аргагүй юм. Хүний ажиллаж амьдарч байгаа аль ч орчинд эдгээр эрх чөлөөг эдлэх нөхцөл бүрдсэн байх ёстой. Ажиллаж байгаа хүн хэн нэгний захиргаа дарамтад ордоггүй, сэтгэж байгаа хүн бусдаар үг хэл, үйлдлээ хянуулдаггүй, хүссэн газраа хүссэн үедээ аялж зорчдог байх, тэгэхдээ хөрөнгө зардалд сэтгэл зовохооргүй байх ёстой. Ийм орчныг шууд борлуулалтын бизнес л бий болгож чадаж байна.

Эндээс харж байхад шууд борлуулалтын бизнес нь:

  • Оюунлаг бизнес
  • XXI зууны бизнес
  • Эрх чөлөөтэй бизнес юм

СҮЛЖЭЭНИЙ МАРКЕТИНГ

       Сүлжээгээр өргөн хэрэглээний бараанаас эхлээд тансаг хэрэглээний үнэт зүйлс ч борлуулагддаг. Энэ нь бизнесийг сүлжээгээр хийж байгааг харуулж байгаач үнэндээ бизнест сүлжээний маркетинг ашигласан явдал юм. Сүлжээний маркетинг гэдэгт англи үг болох "multilevel marketing" гэдгийг орчуулж ойлгож байна.

 

Multilevel marketing буюу MLM-ийг дэлхийн алдартай компаниуд бизнестээ ашиглаж байна. Colgate-Palmolive, Xerox, Lipton, Ford, Master card, Gillet, Toyota, Dell computers зэрэг нь энэ тал дээр аль хэдийн амжилт олжээ. Тэдний бүтээгдэхүүний борлуулалтын талаас илүү хувь нь сүлжээгээр хийгдэж байна.

Сүлжээний маркетинг анх АНУ-д үүсч хөгжсөн бөгөөд хөгжлийн 4 үеийг туулаад байна. 

  • Нууцлагдмал үе        (1934-1959)
  • Эхэн үе                      (1959-1975)
  • Нийтийн үе                (1979-1999)
  • Даяарчлагдсан үе     (1999-ээс хойш)

Сүлжээний маркетингийн хөгжлийн явцад маш их бэрхшээл тохиолдож байсан ба цагдаа, шүүхийн мөрдлөгт хүртэл өртөж байсан. 1975 оноос АНУ-ын Засгийн газар 4 жилийн турш судалгаа болон мөрдлөг явуулсны эцэст "Сүлжээний маркетинг бол цэвэр бизнес юм" гэдгийг тогтоож, нотолж, хүлээн зөвшөөрсөн түүхтэй.

Сүлжээний маркетингаар ажиллах нь бизнес эрхлэгч болон худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааны өөр нэгэн шинэлэг хэлбэр. Ажил эрхэлж буй аргуудын л нэг. Энд зориудаар бодож олсон луйврын шинж чанартай зүйл огт байхгүй. Үндсэн зарчим нь, худалдааны төлөөлөгч буюу бараа борлуулахад шууд оролцож буй хүндээ илүү их ашиг өгөх үүднээс шаталсан урамшуулалт төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа явдал юм. Та хэдий чинээ сайн ажиллана, төдий чинээ их цалин авна. Ердөө л энэ.

  

Сүлжээний маркетингаар ажиллах нь танд маш их боломжийг нээж өгдөг. Өөрөөр хэлбэл маш их эрх чөлөөг мэдрүүлнэ.

  • Та бизнесээ өөрийн хүслээр зохион байгуулж болно
  • Та бизнесээ өөрийн дуртай газраа хийж болно
  • Та бизнесээ өөрийн боломжит цагтаа хийж болно
  • Та бизнесээ өөрийн хүссэн цагаар үргэлжлүүлж болно
  • Та бизнесээ өөрийн төсөөлж чадах хэмжээгээр өргөжүүлж болно
  • Та бизнесээ өөрийн эрх ашигт бүх талаар нийцүүлж ашиглаж болно
  • Та бизнесээ өөрийн үзэл бодлын илэрхийлэл болгож болно

ОЛОН ҮЕТ МАРКЕТИНГ

Одоогоор дэлхий дээр сүлжээний 4 төрлийн маркетинг ажиллаж байна.

  • Нэг үет - unlevel marketing
  • Бинар - binary marketing
  • Матриц - matrix marketing
  • Шаталсан - brearaway marketing

Нэг үет маркетинг бол сүлжээний маркетингийн анхны систем юм. Одоо энэ системээр ажилладаг цөөхөн компани байдаг.

Бинар систем бол 1-р эгнээний хүнийг 2-оор хязгаарладаг. Өөрөөр хэлбэл та баруун зүүн талдаа нэг нэг салаатай гэсэн үг. Энэ маркетингийг хүнд тайлбарлаж өгөхөд хялбар байдаг тул сонссон хүн хамтрах шийдвэр амархан гаргах магадлалтай. Багийн бүтэц нь пирамид хэлбэртэй. Баг тус бүрийн пирамидынорой дээр байгаа цөөхөн хүнд ашигтай, пирамидын суурийг бүрдүүлэгч олонд хохиролтой байдаг. Ихэнх луйварчид энэ системийг ашигладаг.

Матриц систем нь 1980-аад оны дунд үеэс үүссэн бөгөөд 3х5, 4х5, 5х5 гэх мэтчилэн томьёолж болох бүтэцтэй байдаг. Өөрөөр хэлбэл 1-р эгнээг 3, 4, 5, 7 хүнээр хязгаарлах бөгөөд гүнрүүгээ ч хязгаарласан нь байдаг. Бинар системээс үүсэлтэй энэ маркетинг нь луйврын үйл ажиллагаанд ихээр ашиглагддаг тул шүүмжлэлд байнга өртөж байдаг. Матриц систем нь байнга идэвхтэй байхыг албаддаггүй учир хүнийг "унтаа байдал"-д амархан дасгадаг. Ийм маркетингтай сүлжээнээс өндөр амжилттай хүн олон төрдөггүй.

Шаталсан буюу Олон үет маркетингийн систем нь танд ямар нэг хязгаарлалт тавьдаггүй. Таны 1-р эгнээнд хэдэн ч хүн байхыг зөвшөөрнө, бүр дэмжнэ. Танай багийн гүнд ч хязгаарлалт байхгүй. Одоогоор дэлхий хэмжээнд ажиллаж байгаа 4500 гаруй сүлжээний компаниудын 10 орчим хувь нь олон үет маркетингийг ашиглаж байна. 

World Federation Direct Selling Association буюу Дэлхийн Шууд Худалдааны Нийгэмлэг (WFDSA) бинар болон матриц системийг буруутган олон түмэнд сэрэмжлүүлэн анхааруулсан нь цөөнгүй бөгөөд нэг үет болон олон үет маркетингийг олон арван шалгуураар шалган тэнцүүлж сайшааж байдаг.

Олон үет маркетинг өөрөө, дотроо урамшууллын олон хэлбэр, хувиараа ялгагдах загваруудтай. Нийтлэг шинж нь хувь хүний чадвар, онцлог талыг идэвхтэй дэмждэг.

Бие дааж ажиллах чадвартай, лидер шинж чанартай хүмүүс илүүтэй "олон үет маркетинг"-аар ажиллах чадвартай байдаг.

11-318117

iltmongolia@gmail.com